Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Италид нэг өдрийн дотор 133 хүн нас барж, хүн амынхаа дөрөвний нэгийг хөл хорионд хамрууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Италид нэг өдрийн дотор 133 хүн нас барж, хүн амынхаа дөрөвний нэгийг хөл хорионд хамрууллаа
Sara, ikon.mn - text to speech

Европ тивийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Итали улсад өчигдөр буюу Ням гарагт халдварын улмаас 133 хүн нас барсан байна.

Ингэснээр тус улс эндэгдлийн тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрт орж, илэрсэн халдварын тоогоор Өмнөд Солонгосыг гүйцэж, мөн Хятадын дараа орох болжээ.

Италийн засгийн газар өчигдөр умард бүсийн мужуудад хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. Ломбарди муж бүхэлдээ, бусад дөрвөн мужийн 14 дүүрэгт нийлээд 15 сая орчим хүн хөл хорионд орсон нь Италийн хүн амын дөрөвний нэг болжээ.

Гэр бүлийн болон албаны онц чухал ажилтай хүмүүсийг хөл хорионы бүсээс гарах, орохыг нь зөвшөөрнө гэж засгийн газрын тогтоолд заасан байна.

Милан, Венец хотуудын нисэх буудлууд нээлттэй байгаа ч зөвхөн орон нутгийн нислэгүүд үйлдэгдэж байгаа гэнэ.

Covid-19 вирусийн халдвар Италийн 22 мужид тархаад байгаа ба анхны эндэгдэл нь тус улсын хөгжил сул өмнөд бүсэд гарсан юм.

Өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварын тохиолдол 7,375 илэрч, 366 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрт орж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.