Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын буяны байгууллага Шинчёнжи сүмийн хандивыг буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост шинэ коронавирусийн халдварыг тараасанд буруутгагдаж байгаа Шинчёнжи сүм шашны байгууллага гэмээ цайруулах зорилгоор өнгөрсөн Пүрэв гарагт их хэмжээний мөнгийг Covid-19 вирусийн тархалттай тэмцэх үйлсэд хандивласан юм.

Тус байгууллага нийт 12 тэрбум воныг ($10.1 сая) Сөүлд төвтэй “Community Chest of Korea” буяны байгууллагад хандивлажээ.

Гэтэл тус буяны байгууллага сүмийн хадивыг хүлээж авахаас татгалзаж, мөнгийг буцааж шилжүүлснээ Баасан гарагт зарласан байна.

Өмнөд Солонгосын олон нийт уг мөнгийг коронавирусийн тархалтай тэмцэх чин хүслийн илэрхийлэл биш, харин шийтгэлээс мултрах арга гэж үзэж байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой.

Сүмийн захиргаа энэ хандивынхаа талаар урьдчилан ярьж тохиролцоогүй гэсэн үндэслэлээр мөнгийг буцаасан байна.

Шинчёнжи сүмийн захиргаа мөнгийг дахин хандивлах арга замыг судалж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

12 тэрбум воны 10 тэрбумыг нь халдварын голомт болоод байгаа Дэгү хот дахь салбараас, 2 тэрбумыг Шинчёнжи сүмийн төв удирдлагаас гаргасан юм.

Сүмийн үүсгэн байгуулагч Ли Ман Хэ энэ долоо хоногийн эхээр олон нийтээс уучлал гуйж, коронавирусийн тархалттай тэмцэх засгийн газрын үйл ажиллааг дэмжиж ажиллахаа илэрхийлж байв.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.