Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Бенилюксийн орнуудад COVID-19 халдвар эрчимтэй тархаж байна"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 6
iKon.MN
 

Шинэ коронавирусийн халдвар Бенилюксийн орнуудад эрчимтэй тархаж байгаа талаар Брюссель дэх Монголын ЭСЯ-наас мэдэгджээ. 

Тус ЭСЯ-ны мэдээлснээр COVID-19 халдвар авсан хүний тоо өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны байдлаар Бельгид 50, Нидерландад 82, Люксембургт нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

Халдварын тархалт БНХАУ-д харьцангуй буурч байгаа ч бусад улс орнуудад тархалт нь эрчимжээд байгаа билээ. Worldmeters сайтад мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 93 улс(Үүнээс гадна Diamond princess усан онгоц тусдаа тоологдож байгаа)-д шинэ коронавирусийн халдвар 98,780 тохиолдол бүртгэгдсэнээс 55,694 хүн бүрэн эдгэсэн бол 3,390 хүн нас бараад байна. 

Хамгийн сүүлд БНХАУ-д 30, АНУ-д хоёр, Норвегид нэг хүн шинээр нас барсан хэмээн бүртгэгджээ. Норвеги улсад нийт 98 халдварын тохиолдол бүртгэгдсэнээр Хонг Конгийн дараа, эрчимтэй тархаж буй орнуудын тоонд бичигдэж эхлэв. Түүнчлэн Шведэд 93, Нидерландад 82 тохиолдол бүртгэгдээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.