Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.07/

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

 

ШУУД ҮЗЭХ:

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/2006187389514304/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бидний зүгээс ард иргэддээ өвчлөл гарсан улс орнуудад аялахгүй байх, аялаад ирсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлахыг зөвлөж байгаа" хэмээн хурлын эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын мэдээгээр 88 улсад халдвар бүртгэгдсэн. Дөрвөн оронд шинээр халдвар бүртгэгдлээ. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн БНХАУ-д нас баралт 3.4 хувьтай байгаа бол БНСУ-д 0.8 хувьтай, Италид Хятадтай адил 3.4 хувьтай байна. Иранд 3 орчим хувь байгаа бол АНУ-д хамгийн өндөр буюу 8 хувьтай байна.

ДЭМБ-ын захирлын зүгээс улс орнуудад хандаж өвчний халдвараас сэргийлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.