Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Ухань хотыг эс тооцвол Хубэй мужид анх удаа коронавирусийн халдвар шинээр илэрсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өчигдөр Ухань хотыг эс тооцвол Хубэй мужид анх удаа коронавирусийн халдвар шинээр илэрсэнгүй
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Пүрэв гарагт Ухань хотоос гадна Хубэй мужийн бусад хэсэгт коронавирусийн ганц ч халдвар бүртгэгдээгүй байна.

Халдварын тоо баримтыг өдөр бүр зарлаж эхэлсэн цагаас хойш анх удаа ийм зүйл тохиолджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэйд халдварын нийт 126 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Ухань хотод илэрсэн байна.

Өчигдөр бас халдвартай 29 өвчтөн Хубэй мужид нас барсны 23 нь мужийн төв Ухань хотод байжээ.

Пүрэв гарагт коронавирусийн тархалтыг судалж байгаа Хятадын 14 эрдэмтний нэг Жань Боли хэвлэлд ярихдаа Хубэй мужийн халдварын оргил үе гуравдугаар сарын дундуур тохионо гэж тооцоолсноо мэдэгдэж байв.

Өчигдөр Хятадын эх газарт нийтдээ халдварын 143 тохиолдол бүртгэгдэж, 30 өвчтөн нас барсан юм.

Ингэснээр нийт халдварын тоо Хятадад 80,552, эндэгдлийн тоо 3,042 болж байгаа юм.

Өнөөдөр өглөөний 10 цагт Хубэй мужийн Чиби хот коронавирусийн хяналтын цэгүүдээ татан буулгасан байна. Сүүлийн 19 өдрийн турш тус хотод зорчиж байгаа хүмүүсээс ганц ч халдварын тохиолдол илрээгүй тул Хубэй мужийн хотууд дотроос анх удаа ийм арга хэмжээ авчээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.