Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.06/

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/203957994180624/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ДЭМБ-ын зөвлөх баг гурван чиглэлээр хамтран ажиллаж байгааг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица "Хятад улсын жишээнээс харахад нас баралт болон шинэ тохиолдлын тоо өдөр ирэх тусам багассаар байна.

COVID-19 халдвар дэлхийн 85 улсад бүртгэгдээд буй ч Азийн нэг, Европ, Ойрх Дорнодын гурван оронд голомтлон тархаж байна. 

Өвчлөлийн ерөнхий байдлыг харвал олон улсад тархаж байгаа ч хязгаарлах боломжтой байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал тэмдэглэн хэлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нааштай хандлага харагдаж байгаа. Тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд шинэ голомт үүсээгүй.

Монгол Улсад COVID-19 халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бүх талын арга хэмжээг авч байна. Үүний адилаар тохиолдол гараагүй байхад бүх салбарыг дайчлан, халдвар гарсан нөхцөлд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх төр засгийн дэмжлэг нь бусад оронд зайлшгүй хэрэгтэй байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.