Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Kоронавирусийн халдвараар АНУ-ын 12 дахь, Их Британийн анхны өвчтөн нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Kоронавирусийн халдвараар АНУ-ын 12 дахь, Их Британийн анхны өвчтөн нас барлаа
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-д коронавирусийн халдвараар 12 дахь өвчтөн нь нас баржээ.

Сүүлд нас барсан өвчтөн нь тус улсын тархалтын төв цэг болоод байгаа Вашингтон мужийн Кинг дүүрэгт бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна АНУ-д өчигдөр Covid-19 вирусийн халдварын 53 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Колорадо, Теннеси, Техас мужууд болон Сан Франциско хотод анхны тохиолдлууд илэрчээ.

Вашингтон мужийн Кинг дүүрэгт 22 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоог нь 51 болгосон байна. АНУ-д гарсан нийт 12 эндэгдлийн 11 нь энэ мужид илэрсэн юм.

Тус улсын хүн ам хамгийн шигүү суудаг муж болох Нью Йоркод өчигдөр халдвартай хүний тоо хоёр дахин нэмэгдэж, 22 хүрсэн байна.

Өчигдөр АНУ-ын сенат коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж $8.3 тэрбумын хөрөнгийг зарцуулах хуулийг баталсан байна. Одоо уг хуулинд ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Өчигдөр бас Их Британи улсад Covid-19 вирусийн халдвараар анхны өвчтөн нь нас барж, халдварын тоо 25-аар нэмэгдэж, 115-д хүрсэн байна.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, коронавирусийн тархалттай тэмцэх цогц арга хэмжээг ирэх долоо хоногоос хэрэгжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.