Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит бус чуулган зарлагдахгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Ээлжит бус чуулган зарлагдахгүй
Sara, ikon.mn - text to speech

Хуулийн дагуу УИХ-ын 2019 оны намрын чуулган завсарлаж, 2020 оны хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх товтой байгаа.

Гэвч цаг үеийн байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлагдаж магадгүй гэсэн хүлээлт үүсээд буй. Учир нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Улмаар эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар батлуулахаар болоод байгаа билээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Ээлжит бус чуулган зарлах тухай асуудал яригдаагүй. Хэлэлцэх асуудал байхгүй” гэсэн хариулт өглөө.