Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн засгийн газар Монгол Улсад аялах төлөвлөгөөгөө эргэж харахыг өөрийн иргэдэд зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын засгийн газар шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн зургаан улс оронд аялахаар төлөвлөж буй өөрийн иргэдэд хандаж анхааруулга гаргасан байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт эдгээр орнуудын жагсаалтад Монгол улс нэмэгдэж орсон юм.

Хамгийн өндөр түвшний анхааруулгатай буюу “Бүү зорч!” гэсэн ангилалд Хятад, Иран, Өмнөд Солонгос улсууд багтжээ. Харин зорчих төлөвлөгөөгөө эргэж харах, дээд зэргийн болгоомжтой хандах хоёрдугаар түвшний анхааруулгад Япон, Итали, Монгол улсууд багтсан байна.

 

Хэдийгээр Монгол улсыг зорьдог Австралийн иргэдийн тоо бага, одоогоор халдварын тохиолдол илрээгүй байгаа ч гэсэн коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр, эрүүлийг хамгаалах системийн чанар муу гэсэн шалтгаанаар ийм ангилалд оруулжээ.

Үүнд бас коронавирусийн тархалт анх эхэлсэн Хятад улстай маш урт шугамаар хиллэдэг, гадагшаа чиглэлийн олон тооны нислэгээ зогсоосон байгаа зэрэг нь нөлөөлсөн байна.

Одоо тус улсын засгийн газар Улаанбаатар дахь элчин сайдын яамны ажилтнуудаа өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн татаж авахаар ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: smartravellers.com.au

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.