Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүрэг дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх машинтай боллоо

ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Чингэлтэй дүүрэг дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх машинтай боллоо
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү ангилсан хог хаягдлыг тээвэрлэх авто машиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид өнөөдөр хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна.

Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм. Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болжээ.

Түүнчлэн нийслэл хот 2017 оноос эхлэн Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг хэрэгжүүлж байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн томоохон зорилтын нэг нь эх үүсвэр дээр ангилан ялгах ажлыг нэвтрүүлж нийт хог хаягдлыг 20-30 хувийг ангилах ажлыг хэвшүүлэх зорилт юм.

НИТХ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар чуулганаар Хог хаягдлын тухай хуульд заасан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг боловсруулан батлуулжээ.

Журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага хамгийн багадаа 2-3 төрлөөр ангилдаг болох юм. Тиймээс өнөөдрийн энэхүү үйл явдал нь дүүрэг бүр ангилсан хог хаягдал тээвэрлэдэг болох зохион байгуулалтын эхлэл болж буй аж.