Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн ерөнхий сайд асан Берлускони өөрөөсөө олон дүү найз бүсгүйгээсээ салжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони болон түүний 34 настай найз бүсгүй Франческа Паскале нарын арав орчим жил үргэлжилсэн романтик харилцаа өндөрлөсөн болохыг тус улсын өдөр тутмын “Il Giornale” сэтгүүлд өчигдөр мэдээлжээ.

Берлусконгийн эзэмшдэг тус сэтгүүлд “экс ерөнхий сайд, хатагтай Паскале нар энгийн, найз нөхдийн харилцаатай үлдсэн” гэж бичсэн байна.

Дээрх мэдээллийг гарахаас өмнө Италийн “Diva e Donna” эмэгтэйчүүдийн сэтгүүлд 83 настай Берлускониг “Forza Italia” намаас сонгогдсон парламентын гишүүн, 30 настай Марта Фасинатай болзож байгаа тухай мэдээлсэн юм.

Эндээс харвал экс ерөнхий сайд найз бүсгүйгээ залуужуулсан бололтой.

Берлусконигоос 49 насаар дүү Паскале сүүлийн жилүүдэд улс төрийн үзэл бодлынхоо талаар Италийн хэвлэлүүдэд нээлттэй дэлгэрэнгүй ярьж, нийгмийг шуугиулж байв.

Түүний зарим байр суурь Берлусконигийн үзэл баримтлалтай зөрчилддөг байжээ.

Нэг үе Итали улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан Берлускони сүүлдээ авлига, хормойн явдлын дуулианд холбогдож, нэр хүнд нь нэлээд унасан юм. Үүнээс гадна тэр сүүлийн үед эрүүл мэндийн асуудалтай болоод байгаа.

2016, 2018 онуудад Берлускони хоёр удаа зүрхний хагалгаанд орж байжээ.

 

Эх сурвалж: DPA