2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондонд эхэлж буй “Vitality Running World Cup 2020” тэмцээнд монголчууд Усайн Болттой уралдана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг

Англи улсын нийслэл Лондон хотноо өнөөдөр эхэлж буй “Vitality Running World Cup 2020” дэлхий даяар тархан суугаа 80 гаруй монгол хүн Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийн 230 орны 300,000 гаруй гүйгчтэй өрсөлдөхөөр болжээ.

Идэвхтэй, эрүүл амьдралыг дэмжих зорилготой энэхүү тэмцээний эхний үе шат гуравдугаар сарын 5-ны 00:00(Лондоны цагаар)-т эхэлж, гуравдугаар сарын 11-ний 23:59 цагт дуусах юм байна. Энэ хугацаанд хамгийн олон километр гүйсэн баг дараагийн шатанд болох шигшээ 16-д үлдэнэ.

Сүүлийн шатанд шалгарсан багууд дөрөвдүгээр сарын 2-9-ний хооронд өрсөлдөх аж.

 

Тэмцээнд алдарт Усайн Болт өөрийн улс болох Ямайкийг ахлах бол Дэлхийн гурван удаагийн аварга, 2012 оны Лондоны олимпын аварга Дамэ Жэйсика Британийн багийн ахлагчаар сонгогджээ.

Харин Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн ахлагчаар Соёлсүрэнгийн Амгалан сонгогдсон байна. Монголын багийн нэр "Team Mongolia".

Тэмцээний дүрмийн хувьд гүйгчид 30 минутын дотор гурван километр гүйх ёстой. Бүх оролцогчийн нийт гүйсэн гурван километрийг тухайн улсын хүн амын тоонд хувааж байр эзлүүлэх журамтай. Өөрөөр хэлбэл, аль болох олон хүн гүйх тусам ялах магадлал ихсэх юм.

Мөн гүйсэн гурван километр бүр нь хүүхдийн нэг ширхэг вакцин болж, НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлагдах ажээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x