Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

BMW компани логогоо шинэчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
BMW компани логогоо шинэчилжээ
Sara, ikon.mn - text to speech

Германы домогт автомашин үйлдвэрлэгч BMW компани таних тэмдэг буюу логогоо солихоор болжээ.

1917 оноос хойш ашиглаж байгаа лого нь орчин үеийн чиг хандлагын дагуу хавтгай, энгийн, минималист дүрслэлтэй болж байгаа гэнэ.

1997 онд шинэчлэгдсэн одоогийн лого нь гурван хэмжээст орон зайд дүрслэгдсэн байдаг. Шинэ лого нь хавтгай буюу хоёр хэмжээст болсноос гадна гадаад хар өнгийн хүрээгээ гээснээр ямар ч өнгийн гадаргуу дээр дүрслэхэд илүү тохиромжтой болжээ.

Логоны шинэ дизайн нь BMW компанийг илүү нээлттэй, тунгалаг харагдуулж байгааг хэрэглэгч, брэндийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Иенс Тимер тайлбарласан байна.

 

 

Эх сурвалж: The Verge