Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн багадаа 20 секунд гараа угаах эсвэл 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагч хэрэглэхийг зөвлөжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Хамгийн багадаа 20 секунд гараа угаах эсвэл 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагч хэрэглэхийг зөвлөжээ
Sara, ikon.mn - text to speech

2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн байдлаар COVID-19 халдвараар нийт 95,332 хүн өвчилснөөс 53,483 хүн бүрэн эдгэрч, 3,285 хүн нас барсан байна.

Ингэснээр нийт идэвхтэй тохиолдлын тоо 38,564 болжээ.

Америкийн нэгдсэн улсад сүүлийн өдрүүдэд COVID-19 халдварын тоо нэмэгдсээр одоогийн байдлаар 158 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Нүд, хамар, амандаа гараа хүргэхгүй байх
  • Өвчилсөн бол гэртээ байх
  • Өвчилсөн хүмүүсээс хол байх
  • Ханиалгаж, найтаах үедээ салфетик хэрэглэж, тэр даруйд нь хаях
  • Гэрийн тавилга эд хогшлоо ахуйн зориулалтын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх
  • Хамгийн багадаа 20 секундийн турш гараа угаах. Ялангуяа ариун цэврийн өрөө орсны дараа, хоол идэхээс өмнө, ханиаж найтаах болон нусаа нийсний дараа гараа заавал угаах хэрэгтэй. Гараа угаах боломжгүй нөхцөлд 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар гараа ариутгахыг зөвлөжээ. Хэрэв гар тань бохирдсон бол заавал савангаар угаах ёстойг сануулсан байна.

Харин АНУ-д амны хаалтыг өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөхгүй байгаа бөгөөд ханиалгах, халуурах, амьсгалахад бэрхшээлтэй болох гэх мэтээр өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд болон өвчтнийг асарч буй ойр тойрныхон нь амны хаалтыг тогтмол зүүхийг зөвлөжээ.

 

Эх сурвалж: Centers of Disease Control and Prevention

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.