Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт ирсэн Италийн 16 жуулчин коронавирусийн халдвартай нь тогтоогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Италиас ирсэн 16 жуулчнаас коронавирусийн халдвар илэрснийг Энэтхэг улсын эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.

Ингэснээр тус улсад илэрсэн Covid-19 вирусийн халдварын тохиолдлын тоо нийтдээ 28 болж, огцом нэмэгдсэн байна.

Даваа гарагт энэ улсад ердөө зургаан халдвар бүртгэгдээд байсан юм. Өчигдөр тус улсын Ражастан мужид аялж явсан Италийн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч байв.

Тэгвэл өнөөдөр Италиас ирсэн нийт 21 жуулчнаас шинжилгээ авахад 15 нь халдвартайг тогтоожээ.

Жуулчдад үйлчилж байсан Энэтхэгийн иргэн жолоочийг тусгаарласан байна.

Итали улс нь Европ тивд Covid-19 вирусийг гол тараагч орон болоод байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсад халдварын 2,263 тохиолдол бүртгэгдэж, 79 өвчтөн нас бараад байна.

Халдварын тоо огцом нэмэгдсэний дараа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди “Цочролд орох шаардлагагүй. Бид хамтдаа өөрсдийгөө халдвараас хамгаалах жижиг боловч чухал арга хэмжээг авч хэрэгжүүлснээр сэргийлэх боломжтой” гэж твиттер хуудсандаа бичжээ. 

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.