Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ахмад настан болон архаг хууч өвчтэй, олон эмийн хэрэглээтэй хүмүүст өгөх зөвлөгөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Геронтологийн үндэсний төвийн Настны эмч Ч.Одгэрэл зөвлөж байна.



Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 7.3 хувийг настан хүн эзэлдэг.

Насжилт гэдэг нь олон эрхтэн тогтолцооны даамжран буурах үйл ажиллагааны бууралтуудын нийлбэр цогцыг хэлдэг.

Маш олон эрхтэн тогтолцоо буурдаг ч дархлаа тогтолцооны эд эсийн бууралтаас үүдэлтэйгээр вирусийн болон нянгийн бусад халдварт өвчинд өртөмтгий байдаг. Биднийг тоо томшгүй олон эмгэг төрүүлэгч нянгууд хүрээлж байдаг. Энэ нь хүний биед хэрхэн орж өвчин эмгэг үүсгэх нь тухайн хүний дархлаанаас шууд хамааралтай. 

Вирусийн эсрэг дархлаа хэрхэн өрнөдөг тухай тайлбарлая.

Вирус гэдэг бол өөрийн гэсэн биет бүтэцгүй эмгэг төрүүлэгч. Хүний биед халдварлагдаж ороод хүний удмын материалыг ашиглаж өсөж, үржээд эрхтэн тогтолцооны эмгэгшилд хүргэдэг бүтэц юм.

Төрөлхийн дархлаа вирусээр халдварлагдсан эд эсийг таниад устгах, үхүүлэх замаар тэмцэж байдаг. Тэгвэл нас дагаж дархлааны чадамжтай эсүүд тооны хувьд буураад зогсохгүй, үйл ажиллагааны доройтолд нэрвэгдснээс үүдэлтэйгээр хүний биед халдварлагдсан вирус ямар нэгэн хяналтгүйгээр өсөж үржээд эд эсийн доройтолд хүргэх нөхцөл болдог.

Вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Дэлхийн улс орнуудад шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байгаа юм. Тиймээс ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зөвлөгөөг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай.

Үүнээс гадна настан хүн, архаг хууч өвчтэй болон олон эмийн хэрэглээтэй хүмүүс эрүүл амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх замаар дархлаагаа идэвхжүүлэх боломжтой. Үүнд:

Эрүүл хооллох

Хүнсний таван нэр төрлийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх, хангалттай хэмжээний шингэн зүйл уух

Дасгал хөдөлгөөн хийх

Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийнэ. Тухайлбал, агаарт алхах, тэргэнцэртэй болон гэртээ байдаг хүмүүс сунаж мөргөх, энгийн өдөр тутмын дасгалуудыг хийснээр дархлаагаа эрүүлжүүлэх боломжтой байдаг.

Хорт зуршлын хэрэглээнээс татгалзах

Ялангуяа тамхи татдаг хүмүүс тоог нь бууруулах замаар дархлааны тогтолцоогоо дэмжиж болно.

Стресс, бухимдлыг тайлах

Энэ нь дархлааг муутгадаг. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгавал дархлаа сайжирна.

Сайн унтаж амрах

Настай хүмүүс өдрийн цагаар дуг хийчихээд шөнө нь нойр хүрэхгүй байна гээд байдаг. ДЭМБ-ын зөвлөмжид настай хүн 7 цаг унтахад хоногийн нойр хангалттай гэж үздэг. 

Өдөр аль болох унтахгүй байж байгаад шөнийн цагаар 7 ба түүнээс дээш цагаар хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй. Ингэснээр биеийн эсэргүүцэл сайжирч, халдварын эсрэг дархлаа идэвхждэг.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/532890340671297/