Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 олимпын наадам оны төгсгөл хүртэл хойшлох боломжтойг мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Токио 2020 олимпын наадам оны төгсгөл хүртэл хойшлох боломжтойг мэдэгджээ
Sara, ikon.mn - text to speech

Токио 2020 зуны олимпын наадмыг хариуцсан Японы засгийн газрын сайд Сэйко Хашимото өнөөдөр парламентын гишүүдийн асуултад хариулахдаа “коронавирусийн гамшгаас шалтгаалан олимпын наадмыг оны төгсгөл хүртэл хойшлуулах боломжтой” гэж мэдэгджээ.

Олон Улсын Олимпын Хороотой байгуулсан гэрээ ёсоор зохион байгуулагч орон нь наадмын цагийн хуваарийг тухайн ондоо багтаан өөрчлөх боломжтой гэнэ.

Одоогийн төлөвлөгөө ёсоор Токио 2020 нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах юм.

“Бид олимпын наадмыг хугацаанд нь зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Сэйко Хашимото өнөөдөр хэлжээ.

Харин наадмыг цуцлах эрх зөвхөн Олон Улсын Олимпын Хороонд (ОУОХ) байдаг гэнэ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах зуны олимпын наадам төлөвлөгөө ёсоор амжилттай зохион байгуулагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн юм.

Одоогийн байдлаар олон улсын хэд хэдэн спортын уралдаан тэмцээн коронавирусийн тархалттай холбоотойгоор цуцлагдаад байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.