Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ-ийн дотуур байрны нэг хоногийн хоолны мөнгийг 3,000 төгрөг болгож нэмлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
МСҮТ-ийн дотуур байрны нэг хоногийн хоолны мөнгийг 3,000 төгрөг болгож нэмлээ
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн/2020.03.04/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2,315 төгрөг байсныг 3,000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5,000 гаруй нь дотуур байранд амьдардаг байна.
  • “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” УТҮГ-ыг Биеийн тамир, спортын газрын харьяанд байгуулав. Төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчдад лавлагаа тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлэх, спортын шинжилгээ судалгаа, туршилт, сургалт эрхлэх үүрэгтэй. 
  • ОХУ-ын Москва хотноо 2020 оны 5 дугаар сарын 9-нд болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.