Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлгүй болон нэг саяас доош зээлтэй ахмадуудад үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгөв

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Тэтгэврийн зээлгүй болон нэг саяас доош зээлтэй ахмадуудад үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгөв
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газар өнөөдөр хуралдаж ахмадуудад үнэт цаас эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцжээ.

Ингээд тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгосон байна.

Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.