Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Берлиний нислэгийг цуцлах эсэх асуудал яригдаагүй"

Б.Ану
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Берлиний нислэгийг цуцлах эсэх асуудал яригдаагүй"
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Засгийн газрын хуралдааныг үргэлжлүүлээд Улсын Онцгой Комисс хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч үүнийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг үгүйсгэлээ.

УОК-оор Европын чиглэлийн нислэгүүдийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Ц.Ганзоригоос тодруулахад "Европын нислэгүүдийг зогсоох эсэх асуудал яригдаагүй ч УОК-ийн гишүүд Герман улсын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээгээ сайжруулах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Яг нислэг цуцлах асуудлыг яриагүй байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улстай Москва, Берлин, Истанбул хотыг холбох нислэгүүдийг МИАТ, Аэрофлот, Туркиш Эйрлайнс гүйцэтгэж байна.

ОХУ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 3 тохиолдол бүртгэгдэж 2 нь эдгээд байгаа бол Турк улсад тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

Харин Герман улсад 203 тохиолдол бүртгэгдэж 16 хүн эдгэсэн (worldometers.info) нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Итали, Иран, Япон улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Харин Монгол Улсын иргэдээ нэвтрүүлж 14 хоног тусгаарлан хянаж байгаа билээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.