Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост халдварын 516 шинэ тохиолдол илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост халдварын 516 шинэ тохиолдол илэрчээ
Sara, ikon.mn - text to speech

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 516 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоог 5,328-д хүргэсэн тухай Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ.

Суурь өвчтэй, ахмад настан голдуу 32 өвчтөн тус улсад Covid-19 вирусийн халдвараар нас бараад байна.

Нийт халдвар тээгчдийн 60 орчим хувь нь Өмнөд Солонгосын дөрөв дэхь том хот Дэгүд оршдог Шинчёнжи сүмийн гишүүд байгаа юм.

Өчигдөр илэрсэн 516 тохиолдлын 405 нь Дэгү хотод, 89 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид илэрсэн байна.

Дэгү хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 4,006 хүрсэн бол Умард Гёнсан мужид 774 тохиолдол бүртгэгджээ.

Нийслэл Сөүл хотод халдварын тохиолдол 99, хоёр дахь том хот Бусанд 93 хүрээд байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.