Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 77 хүрч, цэрэг дайчлахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Иранд коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 77 хүрч, цэрэг дайчлахаар болжээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Мягмар гарагт Иран улсад коронавирусийн халдвараар 11 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 77 хүрсэн байна.

Мөн нийт халдварын тохиолдлын тоо 2,336 хүрсний 835 нь сүүлийн ганцхан өдрийн дотор илэрчээ.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Хамени өчигдөр тус улсын армийн цэргүүдийг коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор дайчлах шийдвэр гаргасан байна.

Энэ зорилгоор нийт 300,000 цэрэг болон сайн дурынхныг дайчлан ажиллуулахаар болжээ.

Өчигдөр бас хууль тогтоогч Абдолреза Месри хэвлэлд ярихдаа тус улсын парламентын 23 гишүүн Covid-19 вирусийн халдвар аваад байгааг мэдээлсэн байна.

Шашны тэргүүн Аятолла Хаменигийн зөвлөхүүдийн нэг Мохаммад Мирмохаммади коронавирусийн халдварын улмаас нас барсан тухай мэдээ өчигдөр хэвлэлүүдээр тарсан юм.

Ингэснээр тэр Covid-19 вирусийн халдвараар нас барсан Ираны хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоогоор Иран улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.