Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдвараар гурван хүн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо ес хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
АНУ-д коронавирусийн халдвараар гурван хүн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо ес хүрлээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-д шинэ коронавирусийн халдвараар гурван хүн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо нь ес хүрсэн байна.

Нас барсан тохиолдлууд бүгд Вашингтон мужид бүртгэгджээ. Өчигдөр бас Нью Йорк муж хоёр дахь халдварын тохиолдлоо бүртгэжээ.

Сүүлийн байдлаар АНУ-ын 12 мужид нийт 108 хүн Covid-19 вирусийн халдвар аваад байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэлэхдээ түүний засаг захиргаа конгресстой хамтан коронавирусийн эсрэг тэмцэлд нэмэлт $8.5 тэрбумын хөрөнгө гаргахаар ажиллаж байгаа гэжээ.

Өчигдөр бас АНУ-ын Холбооны Нөөцийн банк коронавирусийн гамшгаас эдийн засгаа хамгаалахын тулд бодлогын хүүг тал нэгжээр бууруулах шийдвэрээ зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.