Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн “Бага оврын нисэх онгоц” төслийг санал болгожээ

ikon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн “Бага оврын нисэх онгоц” төслийг санал болгожээ
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Баянхошуу, Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүд, мөн Үйлдвэр, технологийн паркуудын төлөвлөгөө, ажлын явцыг танилцуулж Монгол-Оросын хамтарсан төв байгуулах талаар санал солилцсон байна.

Түүнчлэн газрын дарга Б.Мөнх-Оргил Улаанбаатар хотод инновацын салбарыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах, тусгай мэргэжилтнүүд бэлтгэх, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын технологи, инновацын төвүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоох хүсэлтээ илэрхийлэв.

 

Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Москва, Новосибирск, Владивосток болон Эрхүү хотуудын томоохон шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологи, инновацын төвүүдийг Улаанбаатар хоттой хамтран ажиллах талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Мөн тэрбээр нийслэл хотод хэрэгжүүлэх боломжтой “Шинэ диск буюу цахим боловсрол”, “Ухаалаг Улаанбаатар”, “Бага оврын нисэх онгоц” төслүүдийг онцлон санал болгосон байна.

Талууд хотуудын түвшинд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын түншлэлийг нэмэгдүүлж, цаашид холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан ярилцжээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар