Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Юнит сайклер” ХХК-д залилуулсан гэх 603 хохирогч шүүхийн байгууллагад хандана уу

ikon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байна.

Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-д залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг мэдэгдэж байна.

Хаяг: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ийн ард шүүхийн байр.

Холбоо барих утас:  95200524.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх