Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банкны хамт олон ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Шинэ коронавирус(COVID-19)-ийн халдвар дэлхийн 70 гаруй орныг хамраад байгаа энэ үед Монгол Улс халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комисс цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байгаа билээ. 

Өдрөөс өдөрт тархалт нь нэмэгдэж байгаа энэхүү халдварт вирусийн эсрэг цаг наргүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд зогсож буй ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагчдад Голомт банкны хамт олны зүгээс талархал илэрхийлж, 100 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.

Голомт банкны нийт хамт олныг төлөөлж тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд талархлын мөнгөн хандивыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд өнөөдөр гардуулан өгсөн юм.

“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банкны хамт олон ямагт нийгэм, олон нийтэд сайн сайхныг авчрах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин, санхүүжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэхүү гамшигт аюулаас хамтдаа сэргийлж, даван гарахын төлөө банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд хандив өргөх үеэрээ онцоллоо. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.