Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-ын виз сунгахтай холбоотой мэдээллээ ЭСЯ вэб сайтдаа байршуулсныг иргэд маань уншиж танилцаарай"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- БНСУ-аас 6,500 гаруй иргэн ирэх гэж байна гэх мэдээлэл байгаа. Тэдгээр иргэд ирвэл ямар арга хэмжээ авах вэ?

- Иргэдийн тоог ГХЯ нэгтгэж мэдээлнэ. Мөн визтэй холбоотой асуудлыг Элчин сайдын яам хариуцан ажиллаж байгаа. Виз сунгахтай холбоотой мэдээллээ вэб сайтдаа байршуулсныг иргэд маань уншиж танилцаарай.

- Улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан хөдөлгөөний ачаалал нэмэгдээд байна. Хот руу нэвтэрч байгаа болон гарч байгаа тохиолдлуудад эрүүл мэндийн байгууллагаас ямар хяналт тавьж байгаа вэ?

- Цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Иргэдийн халууныг үзэж, эрүүл мэндийн асуумж бөглүүлж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд тусгаарлана.