Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Гуравдугаар сарын 2-нд COVID 19-ийн гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, 100 хүнийг ажиглалтад авлаа"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2020 оны гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, нийт таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Мөн тэрбээр "Гуравдугаар сарын 2-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад шинжилгээ хийж байна. Өчигдөр Сэлэнгэ аймагт нэг, Баянбаян сувилалд 78, Дархан-Уул аймагт 21 хүнийг, нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна" гэлээ.

"Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа.

БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хариу хүлээж байгаа" гэдгийг ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.