2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-1°
06:00
S31
-1°
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
10:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвараас сэргийлэх аппликэйшн Өмнөд Солонгост эрэлттэй байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг

Шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа Өмнөд Солонгос улсад уг эрсдлээс сэргийлэх зориулалттай гар утасны аппликэйшнүүд өндөр эрэлттэй байна.

Тухайлбал “Corona 100m” нэртэй аппликэйшн хоёрдугаар сарын 11-нд зарлагдсанаасаа хойш нэг сая гаруй удаа татагдаж, Google Play дэлгүүрийн топ 15 аппликэйшний зургаадугаарт жагсжээ.

Уг аппликэйшнд газрын зураг дээр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн байршил, хаагуур явсан зэрэг мэдээллийг харуулдаг юм.

Халдварын шинэ тохиолдлуудын тухай засгийн газраас гаргасан мэдээлэл хүмүүст ойлгомжгүй байгааг хараад гар утасны аппликэйшн бүтээх санаа төрсөн тухай уг аппликэйшнийг хөгжүүлэгч Бэ Вон Сёк ярьжээ.

Үүнтэй ижил зориулалттай, таталтын тоогоор удаалж байгаа “Corona Map” аппликэйшн бас халдвар гарсан газрын талаар мэдээллийг газрын зураг дээр үзүүлдэг юм.

Шинэ аппликэйшнүүд хүмүүст шинээр халдвар гарсан бүсээс хол байх боломжийг олгодог ба хэрвээ 100 мерт зайнд ойртож очвол анхааруулга өгдөг байна.

Хөгжүүлэгчид эдгээр аппликэйшнуудаас орлого олохгүй, зардлаа өөрөөсөө гаргаж байгаа тул хэрэглэгчдээс хандив авах арга хэрэглэж эхэлжээ. 

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x