2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
11:00
S32
19°
12:00
S32
20°
13:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.03/

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн /COVID-19/ халдварын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

/2020.03.03/

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/853952211697665/

"Эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүрьеэ, гэдэсний халдварт өвчний халдвар буурч, эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

"Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдрийн мэдээллээс хойш АНУ-д дахин дөрвөн хүн нас барж, нийт зургаан хүн нас барлаа. Нас барсан дөрвөн хүн нь өндөр настай болон хорт хавдартай архаг хууч өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газарт байсан байна. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарлаад байгааг мэдээлсэн.

Европ тивийн хувьд Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдвар голомтлон гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, халдвар гарсан 12 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар мэдээлсэн" гэв.

"Дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 2-ны ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор дэлхийн 64 улсад COVID-19 халдварын 1,804 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 88,948 тохиолдол болжээ. Үүнээс 66 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 3,043 болсон байна.

Харин БНХАУ-д 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.

БНХАУ-д ДЭМБ-ын 25 хүнтэй олон улсын баг хоёрдугаар сард ажилласан тайландаа дурдсанаар Хятад улс дэгдэлтийг хязгаарлан таслан зогсоох халдварт өвчний түүхэнд байгаагүй цаг үеийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд доод тал нь таван хүний бүрэлдэхүүнтэй нийт 1,800 орчим баг шинжлэх ухааны дэвшлийг ашиглан өдөрт хэдэн арван мянган хавьтлын судалгааг хийсэн гэжээ.

Тус багийн хийсэн судалгаагаар хөнгөн өвчтөн дунджаар хоёр долоо хоног, хүнд өвчтөнүүд 3-6 долоо хоногийн хугацаа эдгэртэл шаардагдаж байжээ. Түүнчлэн шинж тэмдэг эхлээд нэг долоо хоногийн дотор хүндэрсэн бөгөөд 2-8 долоо хоногийн дараа нас барсан гэсэн мэдээ байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хараахан зарлаагүй ч сүүлийн 24 цагийн дотор дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд БНХАУ-аас ес дахин их байна.

Солонгос, Япон, Итали, Иран гэх мэт улс анхаарал татаж байгаа бөгөөд Иранд 4 хүн нас барсан бол Италид халдвар авсан хүний тоо 2,000 давж, нас баралт 18 тохиолдлоор нэмэгджээ. Харин БНСУ-д өнөөдөр 09:00 цагийн байдлаар 4,812 тохиолдолд хүрч 28 хүн нас барсан байна.

БНХАУ-аас бусад улсад гарч байгаа тохиолдлын 81 хувь нь дээрх дөрвөн улсад голомтлон гарч байгаа бол 130 улсад халдвар илрээгүй байна.

СOVID-19-ийн халдвар бусад амьсгалын замын халдвартай харьцуулахад маш хурдтай тархаж байгаа хэдий ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x