Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл рүү орж, гарч байгаа зорчигчдийг 10 гаруй асуулттай асуумжийг үнэн зөв бөглөж өгөхийг уриаллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 3
iKon.MN

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээж, нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдлийг тодорхойлох зорилгоор асуумж авч байна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрджээ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байгаа юм.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.

Зорчигчдоос авч буй асуумж:

 

 

Эх сурвалж: НМХГ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.