Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: АНУ-д өнөө өглөө COVID-19 халдварын улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, халдвар гарсан улс орнуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Хубэй мужид халдварын шинэ тохиолдол буурч байгаад сүүлийн хоёр өдөр буцаад өссөн байна. Тиймээс яагаад халдварын шинэ тохиолдол өсөж байгааг судлах шаардлагатай болж байна гэсэн үг.

Мөн АНУ-д Ням гарагт анхны нас баралт бүртгэдсэн бол өнөө өглөө хоёр дахь нас баралт бүртгэгдээд байна. Тус улсад нас барсан тохиолдлуудын хувьд халдвар гарсан улс орнуудад зорчсон түүх байхгүй учраас халдварыг хэрхэн яаж авсан бэ гэдгийг судалж байгаа. Калифорни мужид эмнэлгийн хоёр ажилтан шинээр халдвар авсныг гэрт нь тусгаарласан талаар мэдээлсэн. Түүнчлэн Нью-Йорк мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдвар голомтлон гарч байгаа БНСУ-ын Самсунг компанийн үйлдвэрт дахин халдвар гарсан тул үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Уг үйлдвэрт хоёрдугаар сард мөн халдвар гарч үйл ажиллагааг нь зогсоож байсан.

Ням гарагт Эквадор улсад шинэ коронавирусийн халдварын таван тохиолдол шинээр бүргтгэгдсэн байна.

Австралид дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэний гурав нь Иранд зорчсон бол, нэгийнх нь ах мөн Иранд зорчсон өгүүлэмжтэй буюу халдвартай оронд зорчсоноос үүдсэн байна.

Герман улсад халдвар авсан хүний тоо 66-130 болж нэмэгдлээ. Тус улсын 16 мужаас есөд нь халдвар бүртгэгдээд байгааг мэдээлсэн.

Франц улсад 47 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн сургуулиудыг хаасан байна. Тус улсын эрх баригчдын зүгээс иргэддээ онцын шаардлагагүй бол Европын холбооны нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхыг уриалж байгаа" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.