Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2020 оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Гуравдугаар сарын 1-нд тусгаарласан таван иргэнд шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байгаа.

Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна.

"УОК-ын шийдвэрээр Солонгос, Иран, Итали улсаас ирэх гадаад иргэдийг онгоцонд суулгахгүй үлдээж байгаа бөгөөд монгол иргэддээ бол очоод 14 хоног тусгаарлдана гэдэг мэдээллийг өгөөд онгоцонд суулгаж байгаа" хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.