Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байна

Б.Ану
2020 оны 3 сарын 1
iKon.MN

Эрүүл Мэндийн Яамнаас өдөр бүр хийж буй шинэ коронавирусийн халдварын талаарх 11:00 цагийн хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна.

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/240025417031257/

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга дарга Д.Нарангэрэл “Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад шинэ коронавирусийн халдвар тархаад байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын  бүсийн сайдуудын цахим хурлаар яригдсан зүйл нь шинэ коронавирусийн тархалт гэр бүл, ойр тойрны хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байна гэдгийг онцолсон. Энэ нь энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна гэдэг мэдээллийг өгсөн.Мөн шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сар шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар Ремдесивир эмийн эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байна. Ажиглалтад 309 хүн байна. Нэгдүгээр сараас хойш нийт 705 хүнийг ажиглалтад авсан. Үүнээс 227 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан (Гадаадын зарим иргэн байгаа).

Яг өнөөдрийн байдлаар ажиглалтад:

  • ХӨСҮТ-д 88 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 65
  • Улсын Хоёрдугаар эмнэлэгт 9
  • Асралт мед эмнэлэгт 32
  • Жаргалантын сувилалд 41
  • Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт бусад тохиолдлыг ажиглаж байна.

Бид тусгаарлах байруудын нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн БНСУ-аас түргэвчилсэн оношлогооны төхөөрөмж авахаар ажиллаж байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 28-нд тусгаарлагдсан 5 тохиолдолд шинэ вирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 нийт 11 тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байна“ хэмээлээ. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.