Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн иргэдийг тусгаарлаж байна

ikon.mn
2020 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг өчигдөр шөнө (2020.02.29-2020.03.01 шилжих) 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүллээ.

Эдгээр иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, 6 иргэн, 1 жолооч, нийт 7 иргэнийг Алтанбулаг дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.

 

Эх сурвалж: МХЕГ