Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг оролджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НМХГ

Төр засгийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуй нэгжийг залилах гэсэн оролдлого гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмсөж үнэмлэх үзүүлсэн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулсан этгээд шалгалтаар явж байгаагаа хэлжээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуудлыг харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг билээ.

Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр бус, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст яаралтай хандна уу. 

 
Эх сурвалж: НМХГ

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар