Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, ачаалал ихсэж буй тул ажиглалтад авах газрууд хэрэг болж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн билээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ажиглалт, тусгаарлалтад орсон хүмүүсийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 27-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Дорнод аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт таван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд 34 хүн, Асралт Мед эмнэлэгт 14 хүн, Сэлэнгэ аймагт дөрвөн хүн буюу нийт 52 хүн ажиглалтад ороод байна.

Бид бүхэн ядрахгүйгээр үүргээ биелүүлнэ. Хамгийн гол нь иргэд дэмжиж асуудал учруулахгүй байж, үүргээ биелүүлбэл бид ч гэсэн сэтгэл санаагаар тайван ажиллана. Бүх ажилд дарааллын дагуу хянамгамгай хандах тул санаа зоволтгүй. Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байгаа. Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хүсэлт ирж байгаа юм байна.

Мөн Замын-Үүдэд байгаа 104 хүний ажиглалтын хугацаа дуусаж, гэр рүүгээ явж байгаа" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.