Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Covid-19"-ийн эрсдлийн үед ахмад настан, архаг өвчтэй хүмүүсийн анхаарах зүйлс

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлтэй, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд ахмад настан, архаг өвчтэй хүмүүс дараах зүйлсийг анхаарна уу. 

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Та өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалж чадна. 

 

Эх сурвалж: ЭМЯ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.