Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайгаас хураасан чулуунуудыг авто машины зогсоолд ашиглаж эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төв талбайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард чулуун хаалт байрлуулсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн эгдүүцлийг хүргэж, долоо хоногийн дараа буцааж авсан билээ. 

Тэгвэл тэдгээр чулууг автомашины зогсоол болон явган хүний замыг тусгаарлах зорилгоор хотоор тараан байршуулаад эхэлжээ. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх "Peace mall" төвийн өмнөх авто машины зогсоолд байршуулсан байна.

 

Чулууг төв талбайгаас хураах үед "Өнгө үзэмжийг нь сайжруулаад, буцаан байрлуулна" хэмээж байсан ч албаны эх сурвалж тэгэхгүй болохыг хэллээ. Тэрбээр "Төв талбайд жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээний үеэр газраас дээш гаргадаг, бусад үед газрын түвшинд байлгадаг хаалт/дээш, доош буудаг хаалт/ хийхээр судалж байгаа. Тиймээс хураасан чулуунуудыг хотоор тарааж, автомашины зогсоолуудад ашиглаж эхэлсэн" гэсэн юм. 

Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талд байршуулсан байсан 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн талаар албаныхан мэдээлж байсан юм.

ЧУЛУУНУУДЫГ АНХ ТӨВ ТАЛБАЙД БАЙРЛУУЛСАН ЗУРАГ: 

Гэрэл зургийг Mpa.mn

БУЦААН ХУРААЖ БУЙ ЗУРАГ: