Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хувьцаат компаниудын ногдол ашгийн өгөөж ба банкны хадгаламжийн хүү

З.Санжаа, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN

Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаат компаниуд 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж тэдгээрийн ТУЗ ногдол ашиг тараах шийдвэрүүдээ мэдээлсээр байгаа.

Тэгвэл бирж дээр хувьцаа нь харьцангуй идэвхтэй арилжаалагддаг компаниудын ногдол ашгийн өгөөжийн хувь хэмжээг Төрийн банкнаас иргэдэд санал болгож буй 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүтэй харьцуулж үзвэл дараах байдалтай байна.

Тухайн компанийн хамгийн сүүлд арилжигдсан хаалтын ханшийг нэгж хувьцаанд зарласан ногдол ашгийн хэмжээнд харьцуулж тооцов.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

# Хувьцаат компаниуд нэгж хувьцаанд зарласан ногдол ашгийн хэмжээ ₮ Ногдол ашгийн өгөөж %
MNP Монгол шуудан 3.3 0.5%
ATR Атар өргөө 350 0.6%
TAH Тахько 108 0.7%
BUK Улаанбаатар БҮК 4 1.1%
BDS Бидисек 10 1.1%
EER Ариг гал  38.92 1.2%
NEH Дархан нэхий 210 1.3%
BNG Баянгол зочид буудал 360 1.3%
MFC Монос хүнс 1 1.4%
TCK Талх чихэр 225 1.5%
MBW Монгол базальт 4 1.6%
UBH Улаанбаатар хивс 300 1.9%
AARD Ард санхүүгийн нэгдэл 34.95 2.3%
SUU Сүү 5 2.4%
TUM Түмэн шувуут 4.8 3.0%
HRM Гермес центр 4.1 3.0%
LEND Лэндмн 1.5 3.8%
MMX Махимпекс 120 4.7%
AIC Ард даатгал 34 4.8%
ADB Ард кредит ББСБ 4.2 5.6%
TEX Техник импорт 500 6.7%
MNDL Мандал даатгал 4 7.8%
GTL Гутал  1520 10.0%
APU АПУ 71 10.9%
JTB Женко тур бюро 10 11.0%
Төрийн банк - 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 13%

Дээрхээс харвал хувьцаанд --> богино хугацаагаар хөрөнгө оруулалт хийх нь хадгаламжийн байгууллагаас өндөр өгөөж хүртэх боломж бага.