Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг энэ хавар Налайх дүүрэгт барихаар боллоо"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэр барих байршлыг хэлэлцэж, шийджээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэхдээ “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтад орж, энэ өвөл амжилттай ажиллалаа.

Харин хоёр дахь үйлдвэрийг барих үүрэг чиглэлийг өнөөдөр холбогдох албаныханд өгсөн.

Тодруулбал, сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг анх Амгалангийн ойр хавьд барихаар яригдаж байсан юм. Харин өнөөдөр Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Налайх дүүрэг барих болсон шалтгаан нь:

  • Нэгдүгээрт, Налайх дүүргийн агаарын бохирдол арилна,
  • Хоёрдугаарт, тус дүүрэгт үйлдвэр шинээр 1,500 ажлын байр бий болох юм.
  • Гуравдугаарт, Улаанбаатар хотын зүүн хэсгийг сайжруулсан шахмал түлшээр хангахад Налайх- Улаанбаатар хот нь хоорондоо төмөр замаар холбогдсон учраас нэлээд ач холбогдолтой.

Үйлдвэрийн барилгын ажил энэ хавраас эхэлж, өвөл ашиглалтад орно.

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах боломжтой гэсэн судалгаа бий.

Хүчин чадлын хувьд өмнөх үйлдвэртэй адилхан” гэв.