Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхбат: Би Монгол Улсын 20 дахь аварга. Тийм учраас 20 сая төгрөг хандивлаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат коронавирусийн эсрэг хүчээ нэгтгэж Улсын Онцгой Комисст өнөөдөр 20 сая төгрөг хандивлалаа.

Тэрбээр энэ тухайгаа "Дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ үед УОК-д өөрийнхөө хандивыг хүлээлгэж өглөө. Би Монгол Улсын 20 дахь аварга тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа. Улсын аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай байх том цол.

Монголын ард түмэн коронавирусийн эсрэг нэгдэж чадаж байгаагаа дэлхийд харуулж байна. Үүнд баярлаж байна. Цагаан сараар төр засгийнхаа шийдвэрийг дагадаг, хариуцлагатай ард түмэн гэдгээ ч дэлхийд харуулж буйд баяртай байна.

Манай төрийн тэргүүн Хятад улсад айлчлаад ирсэн байна. Тэнд суугаа цус нэгт Өвөрмонголчууд маш их баярлаж, аав нь ирээд явсан юм шиг сэтгэгдэлтэй, маш өндөр талархал хүлээж байсан. Энэ болгоныг хараад коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд сэтгэл, гар бие оролцоё гэсэн шийдвэр гаргаад өөрийнхөө хөлс хөдөлмөрийг шингээсэн 20 сая төгрөгийг хандивлаад явж байна.

Нийт  иргэддээ Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг биелүүлж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө энэ аюулт өвчнөөс урьдчилан хамтдаа сэргийлцгээе гэж уриалъя" гэлээ.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.