Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо иргэнийг заавал ирэхийг шаардахгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор иргэдийг эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд хандахыг урьтал болголгүй утсаар болон цахимаар холбогдохыг шат шатны байгууллагууд зөвлөсөөр байгаа.

Үүнтэй холбогдуулан салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтоохоор боллоо.

Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх ба энэ зохицуулалт 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжинэ.

 

 

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.