2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
16:00
S32
17°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31

Литва, Нигери улсуудад коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN

Балтийн тэнгисийн эргийн Литва улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Умард Италийн Верона хотоос энэ долоо хоногт эх орондоо эргэж ирсэн эмэгтэй халдвартай нь тогтоогдсон байна.

Африк тивийн хамгийн их хүн амтай Нигери улс өнөөдөр бас Covid-19 вирусийн халдварын анхны тохиолдлыг бүртгэснээ мэдээлжээ.

Ингэснээр Африк тивийн Сахарын цөлөөс урагш бүс нутагт анхны халдвар илэрч байгаа юм.

Тус улсад ажилладаг Италийн иргэн хоёрдугаар сарын 25-ны өдөр Милан хотоос Лагос хотод ирэхдээ коронавирусийн халдвар тээж ирсэн тухай Нигерийн эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x