Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийг албан ёсоор мэдэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.

Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэдээллийг өглөө. БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг тус улсаас албан ёсоор ирүүлсэн байна. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдлээ" гэв. 

Манай улсын иргэн тус улсад эмчилгээ хийлгэхээр очоод байхдаа буюу хоёрдугаар сарын 25-нд нас барсан билээ. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоогоод байсан юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.