2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
16:00
S32
17°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31

Хьюндэй компанийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул үйлдвэрийг хаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Хьюндэй компани Улсан хот дахь нэг үйлдвэрээ түр хааж байгааг өнөөдөр зарлажээ.

Тус үйлдвэрийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул ийм арга хэмжээ авсан байна.

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос улс нь Хятадын эх газрын гадна орших Covid-19 вирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа.

Өнөөдөр тус улсад халдварын 256 шинэ тохиолдол илэрснээр нийт тоо нь 2,022 болжээ.

Улсан хот нь Өмнөд Солонгосын коронавирусийн халдварын голомт Дэгү хотод ойрхон оршдог.  Тус хотод Хьюндэй компанийн таван үйлдвэр байдаг бөгөөд нийт үйлдвэрлэлийн 30 орчим хувийг хангаж, жилд 1.4 сая автомашин гаргадаг юм.

Улсаны үйлдвэрүүд дэх ажилтны тоо нь 34,000 орчим гэнэ.

Саяхан Өмнөд Солонгосын томоохон компани Самсунгийн гар утасны үйлдвэрт мөн халдвар илэрч, үйл ажиллагаагаа түр зогсоож байв.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x