2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
15:00
S32
17°
16:00
S32
17°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31

"Хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллаж болно. Цагаас нь өмнө хаалгасан гэх Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлыг 94945490 дугаарт мэдээлээрэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавиусийн халдвар буюу COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод байрлах бүх тѳрлийн баар, фитнес, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал үйл ажиллагааг нь түр зогсоосон билээ.

Энэ хугацаанд кафе, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн юм. Харин хүнсний дэлгүүр, зах худалдааны төвийн үйл ажиллагаанд хийсэн хязгаарлалт байхгүй.

Гэвч "Зарим хүнсний дэлгүүрийг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй хаалгаад байна" гэх мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

"Буруу ойлголт байгаа бол бид холбогдох албаныханд мэдэгдэнэ"

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Засаг даргын захирамжинд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг хязгаарлах тухай өгүүлбэр байхгүй.

Тиймээс хүнсний дэлгүүрүүдийг заавал 22:00 цагт хаахгүй байж болох бөгөөд хэвийн ажиллах ёстой. Хэрвээ 22:00 цагт хүнсний дэлгүүрүүдийг албадан хаалгахаар буруу ойлголт байгаа бол бид холбогдох албаныханд мэдэгдэнэ” гэв.

"Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол гарвал 94945490 дугаарт мэдээлэх боломжтой"

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамжаар бүх тѳрлийн баар, фитнес, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг зогсоосон бөгөөд кафе, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны ѳдѳр хүртэл 22:00 цаг хүртэл ажиллуулахаар болсон.

Тус захирамжийн дагуу бид өчигдрөөс албан шаардлага тавьж, хяналт шалгалт хийж байгаа.

Захирамжид хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарьт хийсэн хязгаарлалт байхгүй учир өмнөх А/108 дугаар захирамжийн дагуу 00:00 цаг хүртэл ажиллана” гэлээ.

Мөн тэрбээр “Хэрвээ цагаас нь өмнө хаалгасан гэх мэт Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол гарвал иргэд 94945490 гэсэн дугаарт мэдээлэх боломжтой. Мэдээллийн дагуу бид шуурхай арга хэмжээ авч ажиллана” гэдгийг онцлов.

"Цагийн хязгаарлалт тогтоох тухай журмын дагуу хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллана"

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Д.Дариймаа “Нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 28-ны А/504 дугаар "Цагийн хязгаарлалт тогтоох тухай" журмын дагуу хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллаж болно" гэв.

"Хүнсний дэлгүүрүүд дээд тал нь 00:00 цаг хүртэл ажиллаж болно"

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу сүлжээ ресторан, кафе, зоогийн газар 22:00 цаг хүртэл ажиллахаар болсон бөгөөд паб, баар зэргийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаасан.

Харин худалдаан дээр хориг тавиагүй учир хүнсний дэлгүүрүүд дээд тал нь 00:00 цаг хүртэл ажиллаж болно” гэсэн тайлбар өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамж

 

 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x