Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэцэгмаа: Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн 580 автобус үйлчилгээнд явна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явах уу? гэсэн асуулт иргэдээс ирсэн юм. Энэ талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас асууж тодрууллаа.

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа "Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн 580 автобус үйлчилгээнд явна.

Өглөөний 08:30-аас эхлэн орой 22:30 хүртэл иргэдэд үйлчилнэ.

Харин Даваа гарагаас эхлэн буюу ажлын өдрүүдэд нийтийн тээврийн 686 автобус 06:30-22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үеэр түлхүү явж, өдрийн цагаар тоо нь буурна.

"COVID 19"-ийн халдвараас сэргийлж үйлчилгээнд явж буй автобусуудыг өдөрт хоёр удаа халдваргүйжүүлэлт хийж, ариутгаж байгаа.

Мөн гар ариутгах бодисыг автобус бүрт суурилуулсан" гэсэн мэдээллийг өглөө.

Зөвлөмж

Иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүж, гараа сайн ариутган халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.