Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад илэрсэн коронавирусийн шинэ халдварын тоо буурсаар байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн бага тоо болжээ.

Өмнөх өдөр нь 433 тохиолдол бүртгэгдээд байв.

Ингэснээр Хятад даяар илэрсэн нийт халдварын тоо 78,824 болж байна. Өчигдөр илэрсэн тохиолдлуудын 318 нь Covid-19 вирусийн тархалтын гол төв Хубэй мужид оногджээ. Өмнөх өдөр нь энэ мужид 409 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.

Хубэй мужаас гаднах Хятадын бүс нутгуудад нийтдээ есөн тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 24 тохиолдлоос огцом буурсан үзүүлэлт болжээ.

Харин нас барсан өвчтөний тоо өчигдөр 44-өөр нэмэгдсэнээс 41 нь Хубэй мужид оногдож байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.