2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°
13:00
S30
12°

Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гармын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Энэ үед олон нийтийн сүлжээгээр нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг шалган нэвтрүүлэх постууд оруулахгүй байгаа нь хүнсний хомсдол үүсгэнэ гэсэн агууллагтай мэдээлэл гарсан.

Иргэдийн мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Эмээлт, Дархан, Өлзийт, Налайх чиглэлийн шалган нэвтрүүлэх постод ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Эмээлт, Дархан, Өлзийт, Налайхын шалган нэвтрүүлэх постоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна.  

Нийслэлчүүд, иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x